You are currently viewing БСТ-ын төгсөгчдийн намрын спортын нөхөрлөл 2022

БСТ-ын төгсөгчдийн намрын спортын нөхөрлөл 2022

Төгсөгчид бид
Библид өгүүлсэн Бурханы үнэнийг
Бид тайлна заана сургана
Бүхнийг мэдэхгүй ч мэдүүлэхийн төлөө
Бүгдийг зориулан урагш алхална.
Бага балчираас өвгөд хөгшдөд
Балагтай амьдралыг баялагтай болгож
Байдаг чадлаараа сургана төлөвшүүлнэ
Байгаа бүхнээрээ үйлчилсээр яваа бид.
Дайраад ирсэн догшин сатаныг
Дахиж босхооргүй залбирлаар ялж
Дэлхий даахгүй Эзэний үхлийг
Дээвэр дор тунхагладаг онцгой хүмүүс ээ бид.
Түм буман зовлон сүлэлдсэн ч
Түрүүлж алхаж харуулдаг хүмүүс
Тэртээ холоос сайнмэдээг барин
Тэнхрүүлэн босгохоор алхалдаг хүмүүс ээ бид.
Өөрөө өвдсөн ч өрөөлийг халамжлан
Өрөвч сэтгэлээ асгадаг буянгууд
Өр нэмгэн сэтгэлээ дэлгэж
Өөдрөг амьдралыг босгон байгуулдаг бид.
Нулимсаа нуух өдрүүд олоон бидэнд
Нүдэнд торох үртэс олоон бидэнд
Нүүрээ нуух ичгүүр ирлээ ч бид
Нэгэнт сонгогдсон учир сөхрөлгүй алхалдаг бид.
Найзтай юм уу гэхээр найзгүй ч юм шиг
Нэмгэрэх зовлонг хуваалцах найзтай ч юм шиг
Наашаа харж инээн цаашаа харан уйлж
Нүдэндээ нулимастай үйлчлэлээ гүйцээнэ шүү бүгдээрээ..
Удирдан манлайлагч бидэнд
Урмын үг ямар их дутдагыг бид л мэднэ
Уужуу ухаанаар энэ бүхнийг өнгөрөөн
Урдах замаа л дуусгана гэж алхалдаг бид.
Төгссөн сургуулиа нэртэй төртэйгөөр
Төр түмэндээ харуулж амьдардаг
Түүх туурвин өдгөөг хүртэл
Түмэн олондоо хүндлэгдэн ирсээн бид.
Үр хойч маань бидний
Үлдээсэн ул мөрийг гүйцээн дэлгэрүүлэнэ
Үймрэх хэрэггүй ээ сэтгэлээ барь
Үйлс номны үргэлжлэлийг тэд гүйцээн ээ.
Алдар нь зөвхөн Эзэнд байдгыг
Аандаа бид мэддэг билээ
Алдаа оноотой минь хайрласан Бурхандаа
Амь амьдралаа өргөхөд бэлээн бид.

Leave a Reply