Бидний түүх

       Орчлон ертөнцийн Бүтээгч, Гурвал Бурхан Эзэний дуудлаганд дуулгавартай хандаж, үйлчилж байгаа та бүхэндээ өнөөдрийг хүртэл хамтран ажиллах боломжыг бидэнд олгосонд Түүнд талархаад баршгүй. Мөн өнгөрсөн он жилүүдэд БСТ-тэй хамтран ажиллаж, оюутнуудаа илгээн, залбирал, өргөл, цаг зав, сэтгэл оюун, халамж зөвлөгөөгөө хайрлаж ирсэн нийт Монгол пасторууд, илгээлтийн эзэд, байгууллага, чуулганууддаа талархаж буйг минь хүлээн авна уу.

       1992 оны 4 дүгээр сард анх Улаанбаатар хотод Библийн Сургууль нь Даниэл Лайм агсаны удирдлаган дор анх байгуулагдсан. УББС нь “Есүс Христийн төлөө нутгийнхныг бэлтгэж, нутгийнханд нь хүргэх” гэсэн уриатай байсан юм.  

      1995 оноос Библийн сургалтын нэртэйгээр анхны элсэлтээ авч байсан бол БСТ маань Бурханы ивээлээр байгуулагдсан цагаасаа хойш 20 гаруй төгсөлтийг хийж, нийт 700 гаруй төгсөгчид маань Монгол орны өнцөг булан бүрт, нутгийн чуулган болоод ажлын талбаруудад Бурханыг гэрчлэн ажиллаж, үйлчилж байна.

           2019-2020 оны хичээлийн жилд 76 чуулганаас 110 оюутнууд Монгол орны өнцөг булан бүрээс сертификат, бакалавр, магистрын хөтөлбөрүүдэд элсэн суралцаж байна.

        Бид Азийн Теологийн Холбооноос Магистр, Бакалавр, Сертификатын түвшний хөтөлбөрүүдээ 2019-2024 он хүртэл итгэмжлүүлсэн. Өнөөдөр бид олон улсын итгэмжлэгдсэн хөтөлбөр, үндэсний бэлтгэгдсэн боловсон хүчин, сургалтын системтэй баазтайгаар тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

ТҮҮХЭН ТОВЧООН

April 1992
Улаанбаатар Библийн Сургууль нэртэйгээр анх үүсгэн байгуулагдав.

Даниел Лайм агсны санаачлагаар зохион байгуулагдаж "Есүс Христийн төлөө нутгийнхныг бэлтгэж, нутгийнханд нь хүргэх" гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа анх эхэлж байжээ. 

Nov 1995
Анхны Удирдах Зөвлөлийн Тэргүүн

Удирдах Зөвлөлийн дарга: Доктор АН ГУАН ПЬЮ

Монголын сүм чуулганууд, христэч байгууллагаад 1995 оны 4, 5 дугаар сарын туршид нээлттэй хурлууд зохион байгуулж улмаар Библийн сургалтын төвийг нээх шийдвэр гаргаж 1995 оны 11-р сард анхны Бүх гишүүдийн хурлыг хийж, БСТ-н үндсэн дүрмийг баталж, Удирдах зөвлөлөө сонгож байжээ. 

1995
Анхны БСТ-н Захирал
Анхны Захирал

Жаншин Теологийн Их Сургуулийн багш: доктор АН ГЮ СОН

Иохан 17:21-д Есүсийн залбирсанчлан эв нэгдэл гэдэг бол Христитгэлийн хамгийн чухал мөн чанар билээ. Бид хоорондоо нэгдмэл байвал Бурхан бидний төлөө Есүс Христийг илгээсэн гэдэгт дэлхийн хүмүүс итгэх болно. Тиймээс ч эв нэгдэл бол бэлэн өгөгдсөн зүйл биш, харин бидний эрмэлзэж явах зорилго бөгөөд амьдралын маань хэв шинж байх ёстой. Христитгэлийн төв болсон манай сургууль хамтдаа нэгдсэн байгууллага болсон нь Бурханы ерөөл гэхээс өөр аргагүй.  Бурхан Монголын Христитгэлийг хөгжүүлэхийн тулд БСТ-ийг ЭЗЭН дахин ирэх өдрийг хүртэл ашиглах болтугай.

1995-2016
1995-2016 оныг хүртэл ажиллаж байсан захирлууд
1995-2013
Хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс
1995-2013
Оюутны эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс
Оюутны эрхлэгчээр ажиллаж байсан хүмүүс
Add Description Here