You are currently viewing Талархлын Баярын өргөлөө “Найдварын Өргөө” ТББ-ын захирал Г.Даваад гардуулан өглөө

Талархлын Баярын өргөлөө “Найдварын Өргөө” ТББ-ын захирал Г.Даваад гардуулан өглөө

Сайн байцгаана уу? БСТ-ийн хамт олон бид жил бүр бидэнд өгсөн Эзэнийхээ ивээлд Талархан мөргөж, Талархсан сэтгэлээр өргөж, өргөсөн өргөлөө нийгмийн сайн сайхны төлөө үйлчилж яваа аль нэг төрийн бус байгууллагад хандивлан Эзэнийхээ ивээлийг хуваалцдаг уламжлалтай билээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БСТ-ийн Оюутны Зөвлөлийнхөн маань нийт сургуулийн хамт олныг төлөөлж архины хамааралтай хүмүүст үйлчилдэг “Найдварын Өргөө” ТББ аар зочилж, үйл ажиллагаатай нь танилцангаа хаанчлалын төлөөх үйлсэд зэрэгцэн зүтгэж буй хөдөлмөрч хамт олныг Талархлын Баярын өргөлөөрөө урамшуулаад, өөрсдөө ч бас урам аваад ирлээ. Талархлын Баярын өргөл маань нийт 1.288.610 төг болсон бөгөөд энэхүү өргөлийг бид ТБО ангийн оюутан Баясгалангийн гэрчлэлийн дараагаар түүнийг хүний дайтай явахад нь бодитоор туслаж, дэмжсэн, амьдралд унаж бүдэрч, итгэл найдвараа алдсан олон хүмүүст амьдралыг өөрчлөгч сайн мэдээ ба Эзэний өгсөн ерөөл болох ажил хөдөлмөрөөр итгэл найдвар, урам зоригийг өгч, үлгэрлэн дагуулж, сурган хүмүүжүүлж, олныг тэнхрүүлж яваа Эзэний нигүүлслийн энэхүү өргөөнд хандивлахаар шийдсэн юм. “Бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхэрнэ” Сур.үг 11:25

Leave a Reply