Уг анги нь Бакалавр болон Магистрын хөтөлбөрийн үндсэн суурь сургалт юм. Чуулганы үйлчлэлийн бүхий л талбарт өөрийн бэлэг авьяасын дагуу үйлчлэхэд суралцагчдыг бэлтгэнэ. Ингэхдээ чуулган тарих, Библи заах, Үгийг номлох, хүүхэд ба өсвөр үетэй ажиллах гэх мэт өнөөгийн Монгол чуулганы хэрэгцээнд нэн шаардлагатай байгаа Библид суурилагдсан мэдлэг ухаан, ур чадварыг өгөх зорилго бүхий хөтөлбөр.

Элсэгчдэд тавигдах шаардлага

– Элсэгч нь баптистм хүртээд  1 жил болсон байна.

Бүрэн дундаас дээш боловсролтой байх

Чуулгандаа идэвхтэй үйлчлээд 1 жил болсон байх

– Христэд итгээд дор хаяж 2 жил болсон байх

– Ажиллаж буй чуулган, байгууллагатайгаа зөвшилцсөн байх

– Гэрлэсэн бол гэр бүлийнхээ хүний зөвшөөрлийг болон төлбөрийн асуудлыг шийдсэн байх.