Танилцуулга

Теологийн бакалаврын өдрийн анги 4 Жил, 120 Кредит

Чуулганы пастор, ахлагчдыг бэлтгэн гаргах зорилго бүхий хөтөлбөр. Чуулганы удирдлага, Библи судлал, номлох ухаан, христэч боловсрол, үйлчлэлийн үүргийг өөрийн бэлэг авьяасынхаа дагуу чуулгандаа хэрэгжүүлэх мэдлэг ухаан, дадал чадварыг эзэмшинэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

– Элсэгч нь баптистм хүртээд  3 жил болсон байна.

– Чуулганы үйлчлэлд дуудагдсан дуудлагатай байх

– Чуулгандаа үйлчлээд 3 жил болсон байх

– Оройн бакалаврын ангийн элсэгч нь Бакалавр зэрэгтэй байх ёстой.

– Үйлчлэж буй чуулганыхаа пастор, ахлагчаар итгэмжлэгдсэн байх

– Гэрлэсэн бол гэр бүлийнхээ хүний зөвшөөрлийг болон төлбөрийн асуудлыг шийдсэн байх.