Сургалтын онцлог

Сургалтын онцлог

Манай сургалт:

  1. БСТ нь Бичээсийн эрх мэдлийг онцлох бөгөөд хүний санаанаас гарсна яриаг Бичээсийн дагуу үнэлж дүгнэж байхыг оюутнуудад сургана.
  2. БСТ нь Эвангелийн тулгуур онол дээр нэгддэг бөгөөд эвангелчуудын хоорондоо зөвшөөрөлцдөггүй онолын хоёрдогч үзэл баримтлалуудад нээлттэй ханддаг. Жишээлбэл: Чуулган засаглал, Баптизм, Карисматик хөдөлгөөн, Төгсгөлийн Үеийн Онол гэх мэт.
  3. БСТ нь сургалтын өндөр түвшин өөд тэмүүлнэ. Сургалтын бүх хөтөлбөр нь олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн.

Манай боловсон хүчин:

  1. БСТ-н багш нар дагалдуулах ба өсөн төлөвших явцад оюутнуудтай хувьчлан ажиллахад өөрсдийгөө зориулна.
  2. БСТ нь багш, ажилчдаа Бурханы алдрын төлөө өөрсдийн чадварынхаа дээд хэмжээнд хүрч ажиллахад нь тусалж, хөгжүүлэхэд нь анхаарна.
  3. БСТ нь оюутнуудад Библи тайлал болон чуулганы үйлчлэлүүдийн талаарх янз бүрийн үзэл бодлыг суралцахад нь туслахуйц гадаад болон дотоодын чадварлаг багш нараас бүрдэнэ.

Чуулганы харилцаа:

  1. БСТ нь Монгол ахуй соёлд зохилдолгоотой Монгол чуулгануудыг хөгжүүлэхэд анхаарлаа тавина.
  2. БСТ нь бүх эвангелийн урсгал чиглэлүүдийн Монгол чуулгануудыг дэмжин үйлчилнэ.