Алсын хараа

Манай алсын хараа

Монголын ард түмэн болон чуулганд, цаашилбал дэлхий дахинд Бурханы хайрыг үг ба үйлсээрээ харуулан үйлчлэх удирдагчдыг бэлтгэнэ.

.

Манай зорилго

Христэч зан төлөвтэй, Бурханлаг, Библийн гүн гүнзгий мэдлэгтэй, бусдад заах чадвартай, сайн мэдээний төлөө өөрийгөө зориулагч, үйлчлэгч-удирдагчдыг сурган төлөвшүүлж, бэлтгэхийн тулд суралцагч хамт олон, сурах орчин, сүнслэг уур амьсгал, өндөр сахилга бат, зарчимч байдлыг бүрдүүлэн ажиллана.

Эрхэмлэх зүйлс

Манай оюутнууд:

  1. БСТ нь оюутнуудыг сүнслэг, Христэд өөрийгөө бүрэн зориулдаг болж өсөхөд анхаарна.
  2. БСТ нь Христийн төлөө дэлхийд хүрэх зүрх сэтгэлийг тээхэд нь оюутнуудыг хөхүүлэн дэмжинэ.
  3. БСТ нь Бурханы Үгийг сүнслэг үйл хэрэгт төдийгүй амьдралын бүх талбарт хэрэгжүүлэхийг оюутнуудад заан сургана.

Манай сургалт:

  1. БСТ нь Бичээсийн эрх мэдлийг онцлох бөгөөд хүний санаанаас гарсан яриаг Бичээсийн дагуу үнэлж дүгнэж байхыг оюутнуудад сургана.
  2. БСТ нь Эвангелийн тулгуур онол дээр нэгддэг бөгөөд эвангелчуудын хоорондоо зөвшөөрөлцдөггүй онолын хоёрдогч үзэл баримтлалуудад нээлттэй ханддаг. Жишээлбэл: Чуулганы засаглал, Баптисм, Карисматик хөдөлгөөн, Төгсгөлийн үеийн онол гэх мэт.
  3. БСТ нь сургалтын өндөр түвшин өөд тэмүүлнэ. Сургалтын бүх хөтөлбөр нь олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн.

Манай боловсон хүчин:

  1. БСТ нь багш, ажилчдаа Бурханы алдрын төлөө өөрсдийн. чадварынхаа дээд хэмжээнд хүрч ажиллахад нь тусалж, хөгжүүлэхэд нь анхаарна.
  2. БСТ нь оюутнуудад Библи тайлал болон чуулганы үйлчлэлүүдийн талаарх янз бүрийн үзэл бодлыг суралцахад нь туслахуйц гадаад болон дотоодын чадварлаг багш нараас бүрдэнэ.

Чуулганы харилцаа:

  1. БСТ нь Монгол ахуй соёлд зохилдолгоотой Монгол чуулгануудыг хөгжүүлэхэд анхаарлаа тавина.
  2. БСТ нь бүх эвангелийн урсгал чиглэлүүдийн Монгол чуулгануудыг дэмжин үйлчилнэ.