Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

 

 

Сайн байцгаана уу.

Өвлийн хүйт Монголчуудын гэр ахуй, малын бэлчээр, бууц, саравчийг жиндүүлээд зогсохгүй, эрдэнэт хүмүүний амь, эд эрхтэнд нь хүрээд байгаа энэхүү хатуу ширүүн цагт дулаан гэр, дулаан сэтгэл, өвөлд бэлтгэлтэй хүмүүний хөдөлмөр үгүйлэгдэж буй за. Өвөлд бэлтгэлгүйн улмаас өчнөөн өвөл сүргээ алдсан гашуун туршлагаар зарим нь бэлтгэлээ хангасан байсан. Харин зарим нь хангаагүйн улмаас илүү их хохирол амссан.

Харин өвөлд өнтэй орох бэлтгэл базаахын жишээгээр өндийн босож буй чуулгануудаа авч явах бэлтгэл хэр байна вэ? БСТ-ийнхөн бид тэрхүү бэлтгэлийг базаан ажиллаж буй хамт олон гэж хэлж болно. Салхи шуурга, бороо цастай үед ч, нарлаг, налгар цагт ч Бурханы Үгийн дагуу дуулгавартай хөдлөгч, Ариун Сүнсээр дүүрэн амьдралтай, ариуслын төлөөнөө хичээн зүтгэгч ахлагч удирдагчид эндээс төрүүлнэ гэж бид итгэж байна.

Арван хэдэн хоногийн сургалтаар олж авснаа шавхаад, ахиад өөр семинар сургалт байдаггүй юм байх даа хэмээн “бэлтгэл хангах”-аар дутагдан яваа ахан дүүс хаа сайгүй. Семинараас семинар хэсэж, өөрийгөө ч өрөөлийг ч залхаан байгаа ахлагчид нилээд тааралддаг болсон. Бэлтгэл гэдэг чухал. БСТ бэлдэж өгөхгүй ээ. Харин бэлтгэл яаж хийдгийг бие дээр нь зааж өгнө. Бэлтгэлээ сайн базаахыг амьдралын хэв маяг болгохыг бид хүснэ. Өвөл зуны улиралд эрч нь алдрахгүй бэлтгэл Эзэний агуу Үгийг нухацтай суралцахаас эхэлнэ.

Шинэ он гарлаа. Шинэ зорилт, хүсэл тэмүүллээр дүүрэн, Эзэнээс асууж, 2010 ондоо юу хийж бүтээхээ төлөвлөж байгаа биз ээ. Хүнсээ базаах, хүнээ бэлтгэх нь Бурханы өгөх агуу үйлсийг гүйцэлдүүлж чадахын тэмдэг. Нэг жил, нэг оныг бүү хар. Амьдралаа тэр чигээр нь хараарай. Библийн Сургалтын Төвд ирж суралцаарай, хүн илгээгээрэй.

Чуулган чинь бэлтгэлээ хангаж байгаа юу?
Захирал Ж. Пүрэвдорж