Сертификатын хөтөлбөр

Сертификатын хөтөлбөр

ЧУУЛГАНЫ ҮЙЛЧЛЭЛийн анги  

(2 жил – бүтэн цагаар; 10 элсэгч)

Хуучин хөтөлбөрт байсан Авралын зар, Христэч боловсрол, Библи судлалын ангиудын хөтөлбөрийг хамтатган энэхүү ангийг нээж байна. Энэ ангийн сургалтын хөтөлбөрөөр итгэгчдийг чуулганы үйлчлэлийн бүхий л талбарт өөрийн бэлэг авьяасын дагуу үйлчлэхэд нь бэлтгэнэ. Сүм чуулган тарих, Библи заах, өсвөр үе, хүүхдүүдтэй ажиллах гээд Монголын нөхцөлд нэн шаардлагатай үйлчлэлд Библийн суурьтай мэдлэг, дадлыг өгөх нь энэ хөтөлбөрийн зорилго юм. Нийт 75 кредит цагийн хөтөлбөртэй.

 

Христэч Үйлчлэлийн ОРОЙН анги

(2 жил, 15 элсэгч)

Энэхүү анги нь  Библи сурах сонирхолтой хүмүүст Библийн үндсэн мэдлэг олгох, чуулган дахь үйлчлэлийн талаарх ойлголтыг өгөх, чуулган болон нийгэмд идэвхитэй үйлчлэгчдийг бэлтгэх зорилго бүхий анги юм. Нийт 30 кредит цагийн хөтөлбөртэй.     Долоо хоногийн Мягмар, Пүрэв гарагуудын орой 17.45-21.25 цагийн хооронд хичээллэнэ.
Дээрх ангиудад элсэгчид тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд боловсролтой байх
  • Баптисм хүртээд 1 жил болсон байх
  • Чуулганы үйлчлэлд дор хаяж 1 жил гар бие оролцсон байх
  • Хэрэв гэрлэсэн бол гэр бүлийн хүний зөвшөөрлийн бичигтэй байх

 

Христэч Үйлчлэлийн ТУСГАЙ анги

(2 жил, 5 элсэгч)

Энэхүү анги нь христитгэлт байгууллага болон чуулганд бүтэн цагаар ажилладаг бөгөөд Библийн мэдлэгээ дээшлүүлэх сонирхолтой хүмүүст зориулсан анги юм. Суурь хичээлүүдээс гадна ямар ч хөтөлбөрийн хичээлүүдээс  сонгон суралцах боломжтой. Нийт 30 кредит цаг цуглуулна. Дөрвөн жилийн дотор дүүргэх шаардлагатай.
Элсэгчид тавигдах шаардлага:

  • Баптисм хүртээд 1 жил болсон байх
  • Дээд боловсролтой байх
  • Албан байгууллага, удирдлагатайгаа зөвшилцсөн байх

 

Христэч Үйлчлэлийн МОДУЛАР анги

(2 жил, 15 элсэгч)

Энэхүү анги нь Библийн сургуульд бүтэн цагаар суралцах боломжгүй, христитгэлт байгууллага болон чуулганд үйлчилдэг, хөдөө орон нутгийн ахлагчид, илгээлтийн эздэд Библийн үндсэн мэдлэг олгох, чуулган дахь үйлчлэлийн талаарх ойлголтыг өгөх, чуулган болон нийгэмд идэвхитэй үйлчлэгчдийг бэлтгэх зорилго бүхий анги юм. Нийт 30 кредит цагийн хөтөлбөртэй бөгөөд 20 кредитыг танхимын хичээлээр, 10 кредитыг дадлагын ажлаар авах болно.

Жилд 2 удаа (хавар, намар) 1-5 долоо хоногоор байрлаж, суралцана. Дөрвөн жилийн дотор дүүргэх шаардлагатай.
Элсэгчид тавигдах шаардлага:   

  • Бүрэн дундаас дээш боловсролтой байх
  • Хэрэв гэрлэсэн бол гэр бүлийн хүний зөвшөөрлийн бичигтэй байх
  • Баптисм хүртээд 1 жил болсон байх

Жич:    Хотын чуулгануудаас суралцаж болно.