Бакалаврын хөтөлбөр

Бакалаврын хөтөлбөр


БИБЛИ БА ХОНЬЧЛОЛ  СУДЛАЛЫН АНГИ     

(4 жил, 120 кредит)

Энэхүү анги нь чуулганы ахлагч, пастор, удирдагчдыг бэлтгэн гаргах зорилго бүхий анги юм. Хөтөлбөрт Библи тайлал, теологи болон тэдгээрийн түүхэн замнал, арга барил, судлал зэрэг хичээлүүд зонхилно. Уг хөтөлбөрийг дүүргэгч нь пастор, удирдагч, Библийн багш, чуулганы боловсролын хариуцлагатан зэрэг үүргүүдийг бэлэг авьяасынхаа дагуу гүйцэтгэж чадах мэдлэг, дадлыг эзэмшинэ.

БИБЛИ БА ХОНЬЧЛОЛ  СУДЛАЛЫН ОРОЙН АНГИ     

(3 жил, 110 кредит)

Энэхүү анги нь чуулганы ахлагч, пастор, удирдагчдыг бэлтгэн гаргах зорилго бүхий анги юм. Хөтөлбөрт Библи тайлал, теологи болон тэдгээрийн түүхэн замнал, арга барил, судлал зэрэг хичээлүүд зонхилно. Уг хөтөлбөрийг дүүргэгч нь пастор, удирдагч, Библийн багш, чуулганы боловсролын хариуцлагатан зэрэг үүргүүдийг бэлэг авьяасынхаа дагуу гүйцэтгэж чадах мэдлэг, дадлыг эзэмшинэ.  Мягмар, Пүрэв гарагийн орой 18:00-21:15 Бямба гарагт 10:00-18:10 цагт хичээллэнэ.

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:  

  • Магистрийн хөтөлбөрийн суурь хөтөлбөр
  • Эхний хоёр жилдээ чуулганы үйлчлэлийн сертификатын хөтөлбөрийг дүүргэнэ.
  • Сертификатын хөтөлбөрийг 80%-аас дээш голчтой дүнтэй дүүргэн цаашид Бакалаврын хөтөлбөрт суралцана. Хэрэв 80%-аас доош голч дүнтэй бол сертификатаар төгсөөд, чуулгандаа хоёр жил үйлчилсний дараа үргэлжлүүлэн суралцах боломжтой.
  • Суралцагч нь уг хөтөлбөрийг 6 жилийн дотор заавал дүүргэж дуусгах ёстой.

Дээрх 2 ангид элсэгчид тавигдах шаардлага:  

  • Баптисм хүртээд 3 жил болсон байх
  • Тухайн элсэх чиглэлээрээ Бурханаар дуудагдсан, дуудлагаа тодорхой мэдсэн байх
  • Үйлчлэлд 2-3 жилийн туршлагатай байх
  • Хэрэв гэрлэсэн бол гэр бүлийн хүний зөвшөөрлийн бичигтэй байх