Магистрын хөтөлбөр

Магистрын хөтөлбөр

БИБЛИ СУДЛАЛЫН АНГИ
(2-4 жил, 5-10 элсэгч)
Энэхүү анги теологийн, эсвэл ямар нэгэн бакалавр цол хүртсэн, цаашид Эзэний Үгийг улам гүн гүнзгий судлах хүсэлтэй итгэгчдэд зориулсан хөтөлбөртэй. Хөтөлбөр хоёр хэсэгтэй бөгөөд эхний 2 жилийг “суурь” сүүлийн 2 жилийг “үндсэн” гэж хуваана. Суурь 2 жилийн хөтөлбөр 2008 оноос эхэлж байгаа бөгөөд, үндсэн жил 2010 оноос эхэлнэ.

Элсэгчид тавигдах шаардлага:  

  • Баптисм хүртээд 3 жил болсон байх
  • Бакалавр зэрэгтэй байх
  • Чуулганы үйлчлэлд 2-3 жилийн туршлагатай байх
  • Хэрэв гэрлэсэн бол гэр бүлийн хүний зөвшөөрлийн бичигтэй байх

Жич: БСТ-ийн НАСудлалыг төгсөгчдөд суурь 1 жил байх ба БХСудлалын ангийг төгсөгчид 2010 онд грек болон англи хэлний шалгалтаа өгөн шууд үндсэн жилдээ элсэнэ.