Итгэлийн тунхаглал

Итгэлийн тунхаглал

Доорх Итгэлийн Тунхаглал нь Чуулганы түүхэн эвангелийн итгэлтэй агаар нэгэн юм. БСТ нь дараах зүйлд итгэдэг:

  1. Бурханаар өгөгдсөн, тэнгэрлэг онгодтой, алдаа мадаггүй, цогцоороо найдвартай, итгэл болон төлөв дэх бүхий л хэрэгт хамгийн дээд эрх мэдэл нь болох Ариун Бичээст итгэдэг.
  2. Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурвалаар оршигч цор ганц Бурханд итгэдэг.
  3. Махан биед илэрхийлэгдсэн Бурхан Эзэн Есүс Христ, Түүний онгон эмэгтэйгээс мэндэлсэнд нь, гэм нүгэлгүй амьдралд нь, тэнгэрлэг гайхамшгуудад нь, аймшигт, авралын үхэлд нь итгэдэг.
  4. Түүний биеийн дахин амилалтад нь, дээш одсонд нь, зуучлагчийн ажилд нь болон хүч ба алдар дотор дахин өөрийн биеэр ирэхэд нь итгэдэг.
  5. Алдагдсан гэм нүгэлт хүн Эзэн Есүс Христийн урсгасан цусаар, үйлсээр бус итгэлээр аврагдаж, Ариун Сүнсээр шинэчлэгдэхэд итгэдэг.
  6. Итгэгчийн дотор оршиж, түүнийг Эзэн Есүс Христийн төлөө ариун амьдарч, гэрчилж, ажиллах чадварыг өгдөг Ариун Сүнсэнд итгэдэг.
  7. Христийн Бие болсон Чуулган буюу бүх үнэн итгэгчдийн Сүнсний нэгдэлд итгэдэг.
  8. Аврагдагсад ба алдагдагсдын аль алиных нь дахин амилалтанд итгэдэг. Амилахуйд аврагдагсад нь амь, харин алдагдагсад нь гэсгээл хүртэнэ.
  9. Өнөөгийн нийгэмд, хүнд бүх талаар нь хүрэх гэсэн Бурханы Үгийн дагуух Чуулганы миссионд итгэдэг.