Элсэлтээ авч эхэллээ.

ubtc
2017-02-15 Лувсангомбо
March 16, 2017
last renew logo
Жилийн тайлангийн хурал
May 4, 2017
ubtc. summer 034

Библийн Сургалтын Төвийн 2017 оны хичээлийн жилийн элсэлт явагдаж байна.

Бүрдүүлэх Бичиг Баримт

Жич: Маягт бүрийг ар өвөргүй хэвлэнэ.

Жич

* БСТ-ийн Сертификатын ангийг төгссөн элсэгч нь Бакалаврын ангид суралцахыг хүсвэл Маягт #05-ыг бөглөн БСТ-өөс олгосон сертификатын хуулбарыг өгнө.

Элсэлтийн Шалгалтууд

  • Библийн мэдлэгийг шалгах шалгалт (бичгээр)
  • Багш нартай хийх ярилцлага
  • Англи хэлний түвшин тогтоох шалгалт (бичгээр) Зөвхөн 3-р анги, магистрын ангид элсэн суралцагчдаас Англи хэлний шалгалтыг авна.

Элсэлтийн Шалгалтын Өдөр

  • 2017-05-22-ны Даваа гарагт 10:00 цагаас (Библийн Ерөнхий Мэдлэгийн)
  • 2017-05-23-нд Мягмар гарагт , 09:00 цагаас (Багш нартай хийх ярилцлага)

Бүртгэлийн Хугацаа

  • 2017 оны 04-р сарын 24-аас 05-р сарын 17  хүртэл элсэгчдийн бүрдүүлсэн материалуудыг Сургалтын Албанд хүлээн авч, бүртгэнэ
  • Элсэлтийн маягтуудыг Сургалтын Албанаас хүлээн авна.

 

Дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 805-р хотхон, Библийн Сургалтын Төв
Шуудангын хаяг: ш/х-473, УБ-49, Монгол улс
Утас: 91153828, 462909
Факс: 976-11-452910,
Цахим шуудан: registrar@ubtc.edu.mn

 

 

Print

brochure2016