Теологийн бакалаврын ОРОЙН анги нээгдлээ

sssssss
2015 оны БСТ-н Төгсөгчдийн зуны семинар
May 22, 2015
logoooooooooooo
2015-08-19-Лувсангомбо
September 24, 2015
last renew logo

Библийн Сургалтын Төв буюу UBTC-д Теологийн бакалаврын ОРОЙН анги нээгдлээ. БСТ нь оройн сертификатны анги төгсөгчдийн болон чуулгануудын хэрэгцээний дагуу Теологийн бакалаврын оройн анги шинээр нээж байна. 4 жил 120 кредит цаг Та бүхэн чуулганыхаа БСТ-д сурах хүсэлтэй боловч ажилтайн улмаас өдрийн цагаар сурч амждаггүй гэхдээ ирээдүйд чуулган тарьж үйлчлэх дуудлагатай ирээдүйн удирдагч нар байгаа бол энэхүү анги танай чуулганд боловсон хүчнээ бэлтгэхэд том тус болно гэж найдаж байна.

Хичээллэх өдрүүд Мягмар, Пүрэв гарагт 17:45, Бямба гарагт 16:00 Төлбөр: жилийн 900,000 төгрөг Жилийн турш хичээллэнэ. Тавигдах шаардлага Христэд итгээд дөрвөн жил болсон байх. баптисм хүртээд гурван жил болсон байх. Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх. Чуулганд идэвхтэй үйлчлээд дор хаяж 2-3 жил болосн байх. Ажиллаж буй чуулган байгууллагатай зөвшилцсөн байх. Гэрлэсэн бол гэр бүлийн хүний зөвшөөрлийг авсан байх. Тухайн элсэх хөтөлбөрийнхөө чиглэлээр Эзэн Бурханаар дуудагдсан, дуудлагаа тодорхой мэдсэн байх.

Намрын элсэлт:

Бүртгэл: 2015. 7 сарын 23-наас 8 сарын 07 дуустал бүртгэнэ.

Шалгалт : 8 сарын 10 нд 9 цагаас

Ярилцлага: 8 сарын 11 нд 10 цагаас

Асуух зүйл байвал дараах утсаар лавлана уу. БСТ сургалтын албаны ажилтан Энхтуяа 9115-3828 462911