Төгсөгчдийн семинар

ubtc
Библийн сургууль ба нутгийн чуулган
January 14, 2015
ubtc
2014-11-14-Дүгэрмаа
January 19, 2015
ubtc. summer 034

Нийт төгсөгчддөө шинэ оны мэнд хүргэе.
Тун удахгүй БСТ-ийн нийт төгсөгчдөд зориулсан “ТӨГСӨГЧДИЙН СЕМИНАР” дахин зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн семинар маань “Удирдлага ба багаа бүрэлдүүлэх нь” гэдэг сэдвээр манай сургуулийн захирал асан доктор Квай Лин Стивенс болон түүний нөхөр Билл Стивэнс нар заах юм. Квай Лин Стивенс багш монголд олон жил илгээлтийн эзэн байж ялангуяа БСТ-н боловсрол ба удирдлагын хөгжилд зоригтой шинэчлэлт өөрчлөлтийг хийсэн туршлагтай удирдагч, эрдэмтэн багш юм. Тэрээр (нөхөр Билл Стивэнстэй хамт) Жэй Си Эс олон улсын байгууллагад гүйцэтгэх захирлаар одоо ажиллаж байна.
Хэзээ? Хаана?
Тус семинар 2015 оны 1 сарын 16-17 өдрүүдэд БСТ-н мөргөлийн танхимд болно. БСТ-ийн төгсөгчид болон энэ чиглэлээр суралцах хүсэлтэй чуулганы гишүүд байгаа бол 5000 төгрөгний хураамж төлөөд тус семинарт оролцох боломжтой (2 өдрийн өглөөний цай, үдийн хоол, тараах материал багтсан).
Бүртгүүлэх утас: 11-462909, 89783838