Библийн сургууль ба нутгийн чуулган

ubtc
XIII ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛ ДАХ ШАШИН, ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
January 14, 2015
ubtc. summer 034
Төгсөгчдийн семинар
January 16, 2015
ubtc

Библийн сургууль ба нутгийн чуулган

Орчуулсан: Г.Лувсангомбо

Тухайн нутагт чуулган бий болж, оршин тогтнох нь амин чухал болохыг Библи тодорхой заадаг. Чуулган нь бие биеэ босгон байгуулах(1 Коринт 14), урамшуулах (Еврей 10:25) гэж дуудагдсан Бурханы хүмүүсийн цугларалт юм. Үүгээр зогсохгүй тухайн нутагт өгөгдсөн Христийн Бие (1 Коринт 12:27) бөгөөд Христийн Сүйт бүсгүй (Ефес 5:25-33) мөн. Харин Библийн сургуулийн хувьд бол Бичээст тодорхойлсон зүйл байхгүйг үзэхэд теологийн хувьд шаардлагагүй мэт харагддаг. Тийм учраас библийн сургууль чуулганд үйлчлэх гэж оршин тогтнохоос бус эсрэгээрээ байж болохгүй.

Ариун Сүнс бидэнд Ефес 4:11-12-р дамжуулж Бурхан Өөрийн хүмүүсээ үйлчлэлийн ажилд дайчилахаар янз бүрийн үгийн бэлэг авъяас чуулганд бэлэглэсэн болохыг хэлдэг.

Үгийн үйлчлэгчид(элч нар, эш үзүүлэгчид, сайн мэдээ хүргэгчид, пастор-багш нар) –> Ариун хүмүүсийг дайчлах –> Үйлчлэл

 

Үүнийг уншихaд эдгээр бэлэг авъяас чуулган бүрд өгөгдсөн байх гэсэн нийтлэг горьдлого төрдөг. Цааш нь эргэцүүлэх юм бол яг хүссэн шиг заавал байх хэрэгтэй биш болохыг ойлгоно. Есүсийн дагалдагч элч нарыг харвал тухайн үед чуулган бүрд зэрэг оршин байх боломжгүй байсан. Тэгэхлээр зарим үгийн үйлчлэгчид нэг нутгийн чуулганаас давж Бурханы хүмүүсийг үйлчлэлд бэлтгэх болох нь илэрхий болдог.

Хэрвээ та Бурханы хүмүүсийг дайчлан үйлчлэлд бэлтгэх үгийн үүрэг хүлээсэн Есүс Христийн зарц нарыг нэг баг болгон харах юм бол (энэ баг нэг нутгийн чуулганаас илүү олонд нөлөөлөх хандлагатай гэж үзвэл) энд библийн сургуулийн үүрэг тодорхой болж гарч ирж байна. Үгийн үйлчлэлд бэлэг авъяас өгөгдсөн Бурханы зарц нарын бүлэг янз бүрийн чуулганаас ирсэн хүмүүсийг сурган дасгалжуулснаар үр дүнд нь ариун хүмүүс өөрсдийн чуулгандаа янз бүрийн үйлчлэл хийх боломж, чадвар нь бүрэлддэг.

Иймэрхүү байдлаар тодорхойлогдох юм бол библийн сургуулийн үндэс нь ариун хүмүүсийг үйлчлэлд дайчлахаар дуудагдсан багш нарын баг болох нь харагдана. Библийн сургуульд явагдаж байгаа ямар ч зүйл байсан тэр нь чуулгануудад үйлчлэх ариун хүмүүсийг үйлчлэлд бэлтгэн, дайчлахтай холбогдох ёстой. Энэ нь библийн сургуулийн үндсэн зорилго, нэн тэргүүний үүрэг. Библийн сургууль зөвхөн багш нарын хэр сайнаар л тодорхойлогдож, үүгээрээ нутгийн чуулганд хэр хэрэгцээтэй нь тодорхойлогдоно.

БАГШ НАР НУТГИЙН ЧУУЛГАНД ГУРВАН АРГА ЗАМААР ҮЙЛЧИЛДЭГ.

Нэгдүгээрт, багш нар чуулганд үйлчлэх удирдагчдыг бэлтгэн, сургадаг. Тиймээс Үгэнд гарамгай, үйлчлэлд сайн байх ёстой.Үүгээрээ үйлчлэлийн бүхий л талбарт мэргэшсэн байх ёстой гэж хэлэх гэсэнгүй. Гэвч үйлчлэлийн гол зүрх бол үнэнийг хайр дотор ярьж, харилцаан дотор Бурханы сүнс онгод оруулсан Үгийг тунхаглан, заах юм. Багш нарын баг чуулганд шуудүйлчлэлд оролцож байгаа хүмүүсийг үр дүнтэй сургахын тулд хайр болон үнэний аль алинд онцгой байх хэрэгцээтэй. Цаашилбал тэд эдгээр зан чанараа сургаж буй хүмүүсдээ хэвшүүлэн тогтоох арга замыг илэрхийлж, ингэснээр тэдгээр хүмүүс нь цаашлаад нутгийн чуулгандаа бусдыг сургана гэсэн үг. Тийм учраас сайн библийн сургуулийн багш нар сайн пастор-багш нар байдаг. Бид зөвхөн академик хүсэл тэмүүлэлтэй, Бурханы хүмүүсийг хайрлаж, үйлчлэлд дайчлах зүрх байхгүй лекторуудыг эрж хайх гэсэн уруу татлагаас зайлсхийх ёстой.

Хоёрдугаарт, багш нар чуулганд болон библийн сургуульд Сайн мэдээ голлох байр сууринд байх явдлыг сахин тогтоох ёстой. Нэг үеийнхэн Сайн мэдээг тунхаглаж, түүнийг голлох байр сууриа болгодог бол, дараагийн үеийнхэн Сайн мэдээнд итгэх боловч өөр зүйлийг гол төвөө болгодог гэсэн үг бий. Тэд Сайн мэдээ гол байр сууринд байгаа гэж бодох авч өөр ямар нэг зүйл рүү хүсэн тэмүүлсэн байдаг. Тэрхүү “ямар нэг” зүйл нь муу юмс байх шаардлагагүй бөгөөд ихэнх тохиолдолд эерэг зүйлс байх нь вий. Иймэрхүү байдлаар дараах үеийнхэн нь “ямар нэг” юмнаасаа бат зуурч Сайн мэдээг аажмаар алддаг. Библийн сургуулийн багш нар бие биедээ болон оюутнууддаа байнга Сайн мэдээг гол байр сууриа болгохыг сануулж байх хэрэгтэй. Энэ нь ухамсартай хийгдэх үйлдэл болоод зогсохгүй үлгэр дууриалал болгогдох ёстой. Уг асуудал бичээстэй холбогдоод ирэхээр Сайн мэдээ төвтэй хермениутик шаардагдаж, мөн Сайн мэдээ төвтэй номлол болон үлгэрлэгдэнэ. Оюутнууд амьдрал болон үйлчлэл бүхэлдээ Сайн мэдээнээс гараагаа авч гадагшилдаг байдлаар заалгах хэрэгтэй. Библийн сургуульд Сайн мэдээ төвтэйгээр хэлбэршин заалгасан оюутнууд Сайн мэдээг төв болгон сахиж чуулганууддааүйлчилсээр байдаг.

Гуравдугаарт, багш нар хуурамч сургаалд сэрэмжтэй хандах ёстой. Бидний дундаас хуурамч багш нар гарах болно гэсэн анхааруулга бидэнд маш их өгөгдсөн. Библийн сургуульд ийм сургаалийн эсрэг хэрэм цайз байх уу, эсвэл чуулганд орох хаалга нь болох уу гэсэн хоёр зам бий. Либерал үзэл баримтлал олон жилийн турш чуулгануудад библийн сургуулиар дамжин нөлөөлсөн. Нөгөө талаар багш нарын баг үнэний үгийг бат зуурч, хуурамч сургаалийг эсэргүүцэх, анхааруулах, таньж ялгах чадвартай байх хэрэгтэй. Багш нарын баг өчигдрийн хуурамч гаж үзлийг эсэргүүцэж, таниад зогсохгүй бидэнд сонсогдоогүй байгаа маргаашийн тэрс үзлийг ч таньж мэдэхэд бэлэн байх хэрэгтэй. Хэдийгээр энэ үгс сөрөг маягтайгаар сонсогдож болох ч үнэндээ хайр доторх идэвхтэй үйлдэл юм. Библийн сургууль чуулганд буруу замаар явахгүй байхыг сануулж үйлчилдэг.

Тэгэхлээр нутгийн чуулганд хэрэгцээтэй библийн багш нар бол бурханлаг бөгөөд Есүс Христийн Сайн мэдээг гол байр сууриа болгон бат баримталж, түүндээ итгэмжтэй байн, Бурханы хүмүүсийг хайрлаж, тэдэнд заах хэрэгцээтэй мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, Бурханы үгийн эрх мэдлийн дор маш тодорхой бөгөөд хянуур бодож сэтгэдэг хүмүүс юм. Тийм учраас боловсролын өндөр шалгуур нь зөвхөн сайн багш нар гэж тодорхойлоход бүрэн хангахуйц байж чадахгүй.

Энэ нь зөвхөн багш нарын бүрэлдхүүн л библийн сургуульд үгийн үйлчлэл хийж байгаа асуудал биш. Багш нарын сургаж бэлтгэсэн оюутнууд мөн үнэний үгийг тунхаглаж, бие биедээ хайраар үйлчлэн, сургаж бэлтгэхтэй холбогдоно.

Багш нар –> Оюутнуудыг бэлтгэх –> үйлчлэл (хайр дотор үнэнийг ярих)

Ингэж сургалтын орчин нь хайр дотор босгон байгуулагдах байдлаар хэлбэршиж, нутгийн чуулганы хүсэж тэмүүлэх үр дүнг харуулсан үлгэр жишээ болдог.

Нэгэнтээ Христэч үйлчлэл гэдэг хайр дотор үнэнийг ярих тухай учраас Бурханы үгийг ойлгох, хэрэгжүүлэх нь сургалтын агуулгын гол цөм болдог. Тиймээс нэн тэргүүнд хамаарч үзэх ёстой гурван түлхүүр талбар нь Библи судлал (ялангуяа библи тайлал), Библийн теологи (хэрхэн Библи нь Христ дээр төвлөрсөн нэгдмэл түүх болохыг харууллдаг үзэл) болон Онол сургаал (системчилсэн теолог) байх ёстой. Эдгээр нь өнөөдөр гоёчлон хүмүүсийн дунд түгээмэл тархаж буй янз бүрийн сургаалаас илүү нутгийн чуулган удаан хугацаанд оршин тогтноход чухал нөлөөтэй. Библийн сургуулийг төгсөгчид нь Есүс дээр төвлөрсөн Бурханы бүхий л илчлэлтийн хам сэдэв доторх багцлал бүрийг зөв ойлгож, Библийг итгэлтэйгээр, даруу төлөв байдлаар тайлбарлах ур чадвар, мэдлэгтэй байх ёстой. Төгсөж буй оюутнууд нь Бурханы үгийг зөв тайлбарлаж чадахгүй эсвэл зөв теологитой бодож сэтгэж чадахгүй байгаа бол бусад зүйлсийн талаар тэд хичнээн их мэддэг байлаа ч үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн үг.

Библийн сургууль бол нутгийн чуулганы зарц бөгөөд хамтран ажиллагч юм. Чуулганы хүмүүсийг нь үйлчлэлд дайчилж бэлтгэх “гаднах эх сурвалж” бол библийн сургуулийн багш нар. Библийн сургууль нь мөн тухайн улсын Христэч нийгмийнүнэнийг хамгаалагч нь болдог. Тиймээс библийн сургууль нь өөрсдийн алдрын төлөө бус Есүс Христийн сайн мэдээг итгэмжтэй тунхаглан, орон нутгийн чуулганд амьдруулах ёстой Бурханы алдрын төлөө оршигч байгууллага юм.

Андрю Чеа – Англикан чуулганы пастор