admin

Гэтэл Христитгэлт амьдрал ба үйлчлэлд маань гарах үр жимс нь эхлээд бид өөрсдөө хэн болсон бэ гэдэгтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл бид нар Христтэй адил бодол санаа, зан чанартай байх юм бол ямар ч хүн “аан Христитгэлт амьдрал гэж ийм байдаг юм байна” гэж харж, ойлгох нь мэдээж. Гэхдээ энэ үр жимс автоматаар бий болдоггүй гэдэг нь амьдралаар батлагдсан зүйл.Харин өдөр бүр бид нар:

  • Бурханы үгээр оюун санаагаа шинэчилж (Ром 12:2 )
  • Бурханы үгийг зүрхэндээ ойлгон ухаарч, дотроо тарьсанаар (Матай 13:23)
  • Бурханы үг амлалтанд итгэж найдан, амьдралдаа хэрэгжүүлсэнээр (Яаков 2:14)
  • Ариун Сүнсний хүч болоод тусламжинд найдан амьдарсанаар бодитой үр жимсийг (Галат 5:22-25) харж, мэдэрч эхэлдэг.

Тиймээс  ч библийн сургуульд библиэ судлахад бүхэл бүтэн 2-4 жилийг зарцуулсан ч Бурханы үгэнд гаршиж (Еврей 5:13) төлөвшилт, өөрчлөлтийн явц үгүй бол ямар ч ашиггүй хайран он жилүүдийг өнгөрөөсөнтэй адил. Юун бэлтгэгдсэн зарц-удирдагч болохтой манатай. Харин ч бүр бусдыг хоосон үгээр дарангуйлагч болох аюултай.

Дараах сүнслэг төлөвшилтийн үнэлгээг та харж Ариун Сүнсний есөн үр жимс хэрхэн өөрийн тань дотор бүрэлдэж байгааг Эзэн дотор гуйлт залбиралтайгаар олж шалгаарай. Та хүсвэл доорх хүснэгтийг хэвлэж аваад ашиглаж болно. Доорх сүнслэг төлөвшилтийн үнэлгээг энэ жил БСТ-н бүх оюутан, багш, ажилчид хийснээр өөрсдийгөө дахин Эзэн дотор шалгаж, Ариун Сүнснээс өгсөн зарим үр жимсийг харахдаа Бурханд талархаж байлаа.  Гэвч үр жимстэй амьдрал бол насан турш үргэлжлэх амьдрал юм.

Ариун Сүнсний есөн үр жимсийг хэд хэдэн библийн чухал тайлбар толиудаас харж гол утга санааг товчлон  үр жимс бүрийн ард нь оруулсан болно. Өдөр бүр үргэлжүүлэн Ариун Сүнсний үр жимсийг ургуулахын төлөө Эзэнд найдаж хамтдаа өсөцгөөе.

 

БСТ, 2009-2010

Сүнслэг төлөвшилтийн үнэлгээ-1

Христитгэлт амьдрал бол зөвхөн үйлчлэлийн амьдрал биш бас үр жимстэй амьдрал юм.

Хэдийгээр бидний амьдралд гарах үр жимсийг Ариун Сүнс төрүүлдэг ч бид өөрсдийнхөө итгэлийг (2 Кор. 13:5) болон хэрхэн Сүнс дотор амьдарч алхаж байгаагаа шалгах хэрэгтэй (Галат 5:4). Ингэж Эзэний дотор өөрсдийгөө зөв харж, ухаарсанаар өөрийгөө болон бусдыг сүнс дотор шинэчлэн засах ёстойг (Галат 5:1) библи бидэнд уриалж байна.

Та эхлээд Эзэнээс гуйн залбирч өөрийнхөө амьдралд Ариун Сүнсний өгч байгаа гэсэн үр жимсийг олж харан өөрийгөө аль хэсэг дээр урдах жилүүдээсээ өөрчлөгдөж үр жимстэй байгаа эсвэл сул байгаа эсэхээ дүгнэж үзээрэй.

Тэгээд гарч байгаа үр жимснийхээ урд чагт тэмдэг тавина уу. Харин сүүлчийн багананд өөрийнхөө төлөвшилтийн талаар дүгнэж бичээрэй.

Би Сүнсний үр жимс нь (Галат 5:22-23) Миний хувийн дүгнэлт:
Хайр– Бурханаас өгөгддөг хайр
Баяр баясгалан-Бурханаас өгдөг баяр хөөр
Амар тайван-Бурханы өгдөг амар тайван, бүрэн дүүрэн байдал
Тэвчээр-бусдын бурууд тэвчээртэй хандсанаар гэмшил рүү авчирах
Энэрэл-бусадтай эвтэй байх
Сайхан сэтгэл-сайн чанар бусдад энэрэнгүй сэтгэлээр, зөв шударга хандах
Итгэлтэй байдал-өөрийнхөө амьдрал ба үйлчлэлд итгэмжтэй байх
Дөлгөөн зан-даруугаар Бурханы хүсэлд захирагдах
Өөрийгөө захирах байдал-өөрийнхөө буруу хандлагатай байгаа дур хүслийг захирах

Жич: Энэ үнэлгээний хуудсаа өөртөө хадгалж жилийн турш өөрийгөө шалгаж байна уу. Үүний үндсэн дээр дараа жил энэ үнэлгээгээ дахин хийхдээ өөртөө гарсан өөрчлөлтөө харах боломжтой. Үр жимс ургахад цаг хугацаа зайлшгүй шаардлагатай. Сүнсний үр жимстэй амьдралаар дүүрэн байхын тулд Эзэнд өдөр бүр найдаж, залбирахад хамтдаа суралцацгаая.

БСТ, 2009-2010

Сүнслэг төлөвшилтийн үнэлгээ-2

Христитгэлт амьдрал бол зөвхөн үйлчлэлийн амьдрал биш бас үр жимстэй амьдрал юм.

Та дор хаяж долоо хоногийн турш Эзэнээс гуйн залбирах явцдаа бусдын амьдралд Ариун Сүнсний өгч байгаа гэсэн үр жимсийг олж харахыг хичээнэ үү.

Ингэхдээ 1-4 жилийн турш нөхөрлөсөн ангийнхан, багш нар, ажилчид болон бусад ангийн оюутнуудаас Эзэн дотор сайн таньж мэдсэн хүмүүсээсээ нэрсийг нь бичээрэй. Энэ үнэлгээ нь хэн нэгнийг өргөмжлөхөд биш харин Эзэн дотор бие биенээсээ суралцаж, Сүнсний үр жимстэй амьдрал бол БСТ-н эрхэмлэх үнэтэй зүйлсийн нэг нь гэдгийг олж харах боломжийг бид нарт өгөх болно.

Сүнсний үр жимс нь (Галат 5:22-23) Бусад хүмүүс: Тохирох үр жимсний ард нь нэрсийг нь бич.
Хайр– Бурханаас өгөгддөг хайр
Баяр баясгалан-Бурханаас өгдөг баяр хөөр
Амар тайван-Бурханы өгдөг амар тайван, бүрэн дүүрэн байдал
Тэвчээр-бусдын бурууд тэвчээртэй хандсанаар гэмшил рүү авчирах
Энэрэл-бусадтай эвтэй байх
Сайхан сэтгэл-сайн чанар бусдад энэрэнгүй сэтгэлээр, зөв шударга хандах
Итгэлтэй байдал-өөрийнхөө амьдрал ба үйлчлэлд итгэмжтэй байх
Дөлгөөн зан-даруугаар Бурханы хүсэлд захирагдах
Өөрийгөө захирах байдал-өөрийнхөө буруу хандлагатай байгаа дур хүслийг захирах

 

January 14, 2015
ubtc

Сүнсний үр жимс+сүнслэг бэлэг=сүнслэг төлөвшилт биш үү?

Одоогоос 9 жилийн өмнө би Библийн Сургалтын Нэгдсэн Төвийг төгсөж байхдаа өөрийгөө гайгүй  номлогч-удирдагч болох замдаа орлоо гэж өөртөө үнэмшиж байсан цаг саяхан мэт санагдана. Харин […]
January 14, 2015
ubtc

Жинхэнэ үйлчлэл хаанаас эхэлдэг вэ?

Монгол оронд Эзэний сайн мэдээг хүмүүс сонсох боломж үүд хаалга дахин нээгдсэн цагаас хойш эдүгээ хориод жилийн нүүрийг үзэж байгаа билээ. Христ итгэл нь Монголд залуу, […]
January 13, 2015

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start blogging!
October 9, 2014

Hello world!

Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start blogging!